Эdelweiss

Минийх гэсэн бүхэн чи болохыг, мичид гялалзах тэнгэрийн гүнээс анзаардаг...

Би

Өөрийгөө нэг л хөгшин юм шиг санаад байсан, амьдрал эхлэх хаа ч байсын бэ? Бүр дөнгөж эхлэх гэж байна. Цаашдаа сайн, муу бүх зүйл л тохионо. Тэднийг тэсэн ядан хүлээж байна. Ингээд бодохоор энгийн амьдрал цаанаа л нэг утгагүй хэрнээ бас сайхан ч юм шиг... Найдаж байна....

Сэр!

Өрөөнөөсөө гар! Гаднах орчинтой танилц! Өөрийгөө аз жаргалтай болго! Адал явдалтай ирээдүй үрүү зүтгэ! Сэр!!! Сэрж үз!

Өөрөө өөрийгөө хайрлахаас миний аз жаргал эхлэнэ. Юун дээр алдаад юун дээр бүдрээд юунаас болж шаналаад байгаагаа бүрэн мэдэж байгаа ч гэсэндээ үгээр ерөөсөө илэрхийлж чадахгүй. Энэ хэлний магадгүй энэ ертөнцийн үгийн сан миний мэдрэмжийг тод тусгаж өгөхгүй.
Үнэн чанартаа би өөрийнхөө хэн гэдгийг мэдэхгүй. Нэр, нас, угсаа гарал, ойр дотны хүмүүс, тэгээд юу хүсдэг, юунд сонирхолтой энэ бүгдийг л нэрлэж чадна уу гэхээс хэн гэдгээ бүрэн таниагүй. Миний ухамсрын, биеийн, бодлын цогцод намайг илэрхийлэх сод чанар алга. Бүгд л бусдаас, нийгмээс, номноос бүрэлдэн тогтосн чанарууд... 
Яг төрөлхийн нэг тийм юм алга... Эсвэл хүн болгонд байдаггүй байх. 

Би хэн юм болоо????? 
Зөвхөн өөрөөсөө асуусан, магад хэзээ нэгэн цагт эсвэл бүр хэзээ ч хариултыг олохгүй.....

Худлаа ярьвал сэтгэлийг чинь огтлоно

Өчигдөр би худлаа ярьсан. Яах гэж гэдгээ өөрөө ч ойлгоогүй. Тэгэхдээ сандралд ороод л тэгсэн байх. Өөрөөрөө байж чадаагүй. Эсвэл байсан ч юмуу. Би ер нь өөрөөсөө өөр хэнийг ч бичиж чадахгүй гэж боддог. Тэгэхдээ би тэгэж боддог учраас чаддагүй байж ч магадгүй. Араас нэг аймар урт бас хүчтэй олс татаад байгаа юм шиг санагдаад байх юм. Зүгээр л дээ зүгээр. Тэрийг дийлэх илүү хүч надад байгаа юм чинь. Тэгээд бас ухаан.....

Моника

Би чамайг, чи намайг өдөр бүр хардаг.  Ажигладаг. Миний өрөөнд амьдардаг. Чи үргэлж л гунигтай байдаг. Тэгэхдээ энэ байдал чинь надад таалагддаг. Моника,,,, яагаад чамайг Моника гэдэг юм бэ? Чи их сайхан хүүхэн шүү... Тэгэхдээ нүд чинь л их гоё юм байна.
Чи хүртэл надад хамаг итгэл найдвараа хүлээлгэчихдэг. Муу байна шүү!!!!
Би ч тэгэхдээ чадна л дааа хэхэ. Нэг юм хэлэх үү? Чи мэдэх үү? Би чамд хайртайшдээ...
Тэгээд бас яагаад чи ийм гунигтай байдаг аа мэдэх үү? Учир нь би чамайг гунигтай болгож зурсан юм.....


Бурхан яг намайг ингэж л бүтээсэн байхдаа. Эсвэл өөр хэн нэгэн.....

Хар хавтастай ном


Цор ганцыг хайж олно гэдэг хэцүү. Би олоогүйлдээ тэгэхдээ итгэдэг. Үнэхээр жаргалтай байх байхаа. Яг тэр өдрүүд шиг... Тун гэгээлэг.
Хэрвээ би өөрийгөө ном гэж төсөөлвөл миний хавтас лавдаг пад хар байна. Тэгээд гаднаа ямар ч гарчиг байхгүй. Хүмүүс хараал нэг их сонирхож үздэггүй. Тэгэхдээ энэ дотор эрдэнэ нуугдаж байгаадаа гэж бодсон хүмүүс л хуудсыг нь эргүүлж үздэг. Тэгээд уншдаг. Зарим нь дундаас нь уншина, нөгөө хэсэг нь сүүлээс нь, аа тэгээд үлдсэн нь эхнээс нь гүйлгэж харна. Энэ мэтчилэн уншиж үзсэн хүмүүс уйдна, аа эсвэл бүүр худалдаж авах мөнгөгүй ч гэсэндээ номын дэлгүүрт намайг дуустал нь уншиж ч магадгүй. Тэгэхдээ тэр хүмүүсийн нэг нь дараа нь мөнгөтэй болоод намайг худалдаж авахаар ирэхдээ миний хуудаснууд дахиад л олон олноороо нэмэгдсэн байхыг олж харна. Сэтгэл нь хөөрөх биз. Учир нь тэр дахин ном авах шаардлагагүй болно. Уншаад л байна, уншаад л байна. Үйл явдал гайхалтай сайхан өрнөнө. Надад буюу номонд гүн гүнзгий автана.
Намайг уншиж зүрхлэх, уншихыг хүсэх цор ганцыг би хайсаар....

Захидал №3, Мөрөөдөл

Би мөрөөдлөө ил захидал дээр бичээд хэн нэгэнд гэж хаяглаад тэртээ хол нисгэсэн..... Хэнд очсоныг нь мэдэхгүй. Зүгээр л тэр надад биелүүлж өгнө гэдэгт итгэсэн. Энэ яг л зүүд шиг юмаа. Зэрэглээ шиг....
Хэхэ хэнд хаягласныг нь мэдчихлээ... Өөртөө мэдээж өөртөө л гэж хаяглана шүү дээ. Харин тэр дугтуйтай захидал надад ирээгүй. Магадгүй хэзээ нэгэн цагт мөрөөдөл минь биелэх тэр мөчид бүрэн гүйцэд, цав цагаахнаараа над дээр ирэх байх.
Хүслийг минь, амь амьдралыг минь биелүүлээрэй....