Эdelweiss

Минийх гэсэн бүхэн чи болохыг, мичид гялалзах тэнгэрийн гүнээс анзаардаг...

Тархины шүүлтүүр дотор бөглөрсөн бодол

Үхэл үргэлж сүүдрийг минь дагадаг хэрнээ
Үнсэх гэж тийм ойрхон ирдэг мөртлөө
Өнөөдөр л чамайг эзэмдэнэ гэж хүүрнэдэг гэхдээ
Харцыг минь ширтчихээд, өөрөөсөө хүртэл харамлаад
Өөр нэгэн үрүү намайг л тээсээр явахад нь
Үхэл амьдралын дунд тарчилж байгаагаа мэдэрдэг
Би хоёр сэтгэлтэй
Нэгэнд нь үхэл торниж
Нөгөөд нь амьд арал бойжно.

Сонголт

Өчигдөрхөн би амьд аралд оршин байлаа. Харин өнөөдөр?
Амьдралын гол зарчмуудын нэг.
Хэрвээ чи энд амьд буй бол бусад бүх зүйлтэй нэгэн цул.  Мөрөөдөлтэй болохын тулд би ямар олон зүйлийг хараа вэ! Мөрөөдлөө олсон. Гэтэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд би ямар олон зүйлийг гатлах хэрэг гарах нь вэ! Би явж байна. Ямар олон бэрхшээл гарч ирнэ вэ! Би гатлах гэж хичээж байна. Энэ бүхний эцэст би юунд хүрэх вэ? Чиний мэддэгээр аз жаргалд. Харин миний бодолцож буйгаар бол бас л аз жаргалд. Бүх нийтийн хэлийг эзэмших...
Зүрх сэтгэлээ, зөн совингоо, дотоодоо дагахаар шийдлээ. Би амьдрана. Тэгэхдээ хүний биш өөрийнхөө амьдралаар амьдрахыг хүснэ. Хувь заяаны миний зам ямар байх бол? Би ирээдүйгээс, өнгөрснөөс ханамж авах биш яг одоогоосоол... Итгэнэ. Надад итгэл бий. Бүгдийг өөрчилж чадахаар хүсэл бий. Надад сэтгэл дүүрэн хүсэл бий. Надад бий, байгаа.
Хувь заяаны төөргөөс гажих биш дагах...
Маргааш амьдрал шинэ байна гэдэгт итгэнэ.