Эdelweiss

Минийх гэсэн бүхэн чи болохыг, мичид гялалзах тэнгэрийн гүнээс анзаардаг...

Тархины шүүлтүүр дотор бөглөрсөн бодол

Үхэл үргэлж сүүдрийг минь дагадаг хэрнээ
Үнсэх гэж тийм ойрхон ирдэг мөртлөө
Өнөөдөр л чамайг эзэмдэнэ гэж хүүрнэдэг гэхдээ
Харцыг минь ширтчихээд, өөрөөсөө хүртэл харамлаад
Өөр нэгэн үрүү намайг л тээсээр явахад нь
Үхэл амьдралын дунд тарчилж байгаагаа мэдэрдэг
Би хоёр сэтгэлтэй
Нэгэнд нь үхэл торниж
Нөгөөд нь амьд арал бойжно.

Сонголт

Өчигдөрхөн би амьд аралд оршин байлаа. Харин өнөөдөр?
Амьдралын гол зарчмуудын нэг.
Хэрвээ чи энд амьд буй бол бусад бүх зүйлтэй нэгэн цул.  Мөрөөдөлтэй болохын тулд би ямар олон зүйлийг хараа вэ! Мөрөөдлөө олсон. Гэтэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд би ямар олон зүйлийг гатлах хэрэг гарах нь вэ! Би явж байна. Ямар олон бэрхшээл гарч ирнэ вэ! Би гатлах гэж хичээж байна. Энэ бүхний эцэст би юунд хүрэх вэ? Чиний мэддэгээр аз жаргалд. Харин миний бодолцож буйгаар бол бас л аз жаргалд. Бүх нийтийн хэлийг эзэмших...
Зүрх сэтгэлээ, зөн совингоо, дотоодоо дагахаар шийдлээ. Би амьдрана. Тэгэхдээ хүний биш өөрийнхөө амьдралаар амьдрахыг хүснэ. Хувь заяаны миний зам ямар байх бол? Би ирээдүйгээс, өнгөрснөөс ханамж авах биш яг одоогоосоол... Итгэнэ. Надад итгэл бий. Бүгдийг өөрчилж чадахаар хүсэл бий. Надад сэтгэл дүүрэн хүсэл бий. Надад бий, байгаа.
Хувь заяаны төөргөөс гажих биш дагах...
Маргааш амьдрал шинэ байна гэдэгт итгэнэ.

Би

Өөрийгөө нэг л хөгшин юм шиг санаад байсан, амьдрал эхлэх хаа ч байсын бэ? Бүр дөнгөж эхлэх гэж байна. Цаашдаа сайн, муу бүх зүйл л тохионо. Тэднийг тэсэн ядан хүлээж байна. Ингээд бодохоор энгийн амьдрал цаанаа л нэг утгагүй хэрнээ бас сайхан ч юм шиг... Найдаж байна....

Сэр!

Өрөөнөөсөө гар! Гаднах орчинтой танилц! Өөрийгөө аз жаргалтай болго! Адал явдалтай ирээдүй үрүү зүтгэ! Сэр!!! Сэрж үз!

Өөрөө өөрийгөө хайрлахаас миний аз жаргал эхлэнэ. Юун дээр алдаад юун дээр бүдрээд юунаас болж шаналаад байгаагаа бүрэн мэдэж байгаа ч гэсэндээ үгээр ерөөсөө илэрхийлж чадахгүй. Энэ хэлний магадгүй энэ ертөнцийн үгийн сан миний мэдрэмжийг тод тусгаж өгөхгүй.
Үнэн чанартаа би өөрийнхөө хэн гэдгийг мэдэхгүй. Нэр, нас, угсаа гарал, ойр дотны хүмүүс, тэгээд юу хүсдэг, юунд сонирхолтой энэ бүгдийг л нэрлэж чадна уу гэхээс хэн гэдгээ бүрэн таниагүй. Миний ухамсрын, биеийн, бодлын цогцод намайг илэрхийлэх сод чанар алга. Бүгд л бусдаас, нийгмээс, номноос бүрэлдэн тогтосн чанарууд... 
Яг төрөлхийн нэг тийм юм алга... Эсвэл хүн болгонд байдаггүй байх. 

Би хэн юм болоо????? 
Зөвхөн өөрөөсөө асуусан, магад хэзээ нэгэн цагт эсвэл бүр хэзээ ч хариултыг олохгүй.....

Худлаа ярьвал сэтгэлийг чинь огтлоно

Өчигдөр би худлаа ярьсан. Яах гэж гэдгээ өөрөө ч ойлгоогүй. Тэгэхдээ сандралд ороод л тэгсэн байх. Өөрөөрөө байж чадаагүй. Эсвэл байсан ч юмуу. Би ер нь өөрөөсөө өөр хэнийг ч бичиж чадахгүй гэж боддог. Тэгэхдээ би тэгэж боддог учраас чаддагүй байж ч магадгүй. Араас нэг аймар урт бас хүчтэй олс татаад байгаа юм шиг санагдаад байх юм. Зүгээр л дээ зүгээр. Тэрийг дийлэх илүү хүч надад байгаа юм чинь. Тэгээд бас ухаан.....

Моника

Би чамайг, чи намайг өдөр бүр хардаг.  Ажигладаг. Миний өрөөнд амьдардаг. Чи үргэлж л гунигтай байдаг. Тэгэхдээ энэ байдал чинь надад таалагддаг. Моника,,,, яагаад чамайг Моника гэдэг юм бэ? Чи их сайхан хүүхэн шүү... Тэгэхдээ нүд чинь л их гоё юм байна.
Чи хүртэл надад хамаг итгэл найдвараа хүлээлгэчихдэг. Муу байна шүү!!!!
Би ч тэгэхдээ чадна л дааа хэхэ. Нэг юм хэлэх үү? Чи мэдэх үү? Би чамд хайртайшдээ...
Тэгээд бас яагаад чи ийм гунигтай байдаг аа мэдэх үү? Учир нь би чамайг гунигтай болгож зурсан юм.....


Бурхан яг намайг ингэж л бүтээсэн байхдаа. Эсвэл өөр хэн нэгэн.....